2009-12-29

Secret буюу нууцын тухай...

Хүмүүс Secret нэртэй кино үзэж, номыг нь уншаад үнэхээр л амьдралын баяр хөөр, аз жаргалын түлхүүрийн олоод авчихсан юм шиг ярьж, түүнийг хэрэгжүүлэх талаар дор бүртээ нэгийг бодно.
Гэтэл энэ нь ямарваа нэг зүйлд хүсэл тэмүүлэлтэй, эерэг хандлагатай байхыг л илэрхийлдэг. Бид бүхэн өөрсдийн амьдралын хором, мөч бүрийг өөрчлөх бүрэн боломжтой. Ядаж л машины чинь хажуугаар шахаж, урдуур чинь дайрч буй нэгэнд найрсагаар зай тавиад өгчихөд л нэг ч гэсэн зүйлийг өөрчлөх алхам болж буй нь тэр.
Гэтэл бүх зүйл дээр эерэг хандлагатай байж, эргэн тойронд болж буй бүхнийг найрсагаар хүлээж авна гэдэг амаргүй.

ЭЕРЭГ ХАНДЛАГАТАЙ БАЙЦГААЯ !

Аливааг эерэгээр харж чадна гэдэг бас л нэг сайн давуу тал билээ. Ялангуяа өнөө vед хvн бvхэн л бухимдаж, уурлаж, хилэгнэж байхад эерэгээр харж, бодож, хандана гэдэг галзуу хvн шиг санагдах байх.
Гэвч эерэгээр хар, бод гэж танд зөвлөе...

2009-12-24

Энгийн нэг өдөр

Өдөр хоног өнгөрч, цаг хугацаа урссаар... Амьдрал үргэлжилсээр...
Бүх зүйл нэг хэвийн. Гэхдээ нэг хэвийн амьдралд цэг тавих цаг иржээ.
Ажил - гэр - ажил - гэр -...
Уг нь бол амьдрахын тулд ажиллаж байгаа ч, заримдаа ажлын төлөө амьдарч байгаа мэт байх юм. Ажлын цагийг яг таг мөрддөг албан байгууллага, газрууд манайд хэр олон байгаа бол?
Ажиллаж... ажиллаж ядарсан хүн гэртээ ирээд хоолоо идэж, зурагт үзвэл үзээд... тэгээд л орондоо шургахыг бодно. Унтаж босож ирээд дахиад л унтмаар...
Ийм амьдралын хэв маягтай хүмүүс захаас аваад зөндөө...
Гэхдээ миний хувьд энэ хэв маягийг өөрчилмөөр санагдаж, хүсэж, хэрхэн яаж өөрөөр амьдрахаа бодох боллоо. Энэ нь миний дотор хүний хүсэл, дуу хоолой.