2009-12-29

Secret буюу нууцын тухай...

Хүмүүс Secret нэртэй кино үзэж, номыг нь уншаад үнэхээр л амьдралын баяр хөөр, аз жаргалын түлхүүрийн олоод авчихсан юм шиг ярьж, түүнийг хэрэгжүүлэх талаар дор бүртээ нэгийг бодно.
Гэтэл энэ нь ямарваа нэг зүйлд хүсэл тэмүүлэлтэй, эерэг хандлагатай байхыг л илэрхийлдэг. Бид бүхэн өөрсдийн амьдралын хором, мөч бүрийг өөрчлөх бүрэн боломжтой. Ядаж л машины чинь хажуугаар шахаж, урдуур чинь дайрч буй нэгэнд найрсагаар зай тавиад өгчихөд л нэг ч гэсэн зүйлийг өөрчлөх алхам болж буй нь тэр.
Гэтэл бүх зүйл дээр эерэг хандлагатай байж, эргэн тойронд болж буй бүхнийг найрсагаар хүлээж авна гэдэг амаргүй.
Би өөрийн амьдралд бага ч гэсэн өөрчлөлт хиймээр санагдаад аливаа зүйлд эерэгээр хандахыг хичээж байгаа боловч нэг мэдэхэд уурлаж, бухимдсан, гомдсон, хэн нэгнийг буруутгасан хандлага гаргачихсан байдаг. Гэхдээ л хичээсээр л байх болно...
Та нар ч мөн оролдоод, хичээгээд үзээрэй.
Зовж шаналвал тэвчээрэй
Зовлон үзвэл даваарай

Жаргал ирвэл баярлаарай

Жаахан зүйлд ч баясаарай
Бусдыг зовбол туслаарай
Буруутгаж гүтгэвэл тэмцээрэй
Хууртаж мэхлэгдвэл мартаарай
Худал хэлснийг өршөөгөөрөй
Уужуу байж сураарай
Ухаантай нэгэнтэй нөхөрлөөрэй
Буруу бүхнээс зугтаарай
Бусдаас найзыгаа хамгаалаарай
Алдаж оновол босоорой
Аргаа барвал дуулаарай
Хайр ирвэл бүү алдаарай
Хань заяавал хамтдаан жаргаарай
Амьдрал гэдгийг мэдрээрэй
Амжилт бүхэн рүү тэмүүлээрэй

1 comment:

  1. Хэ хэ нээрээ заримдаа аягүй хичээгээд сайхан байдаг юм аа. Заримдаа болохоор мартаастай. Тэгэж байгаад хэвшил болох байлгүй дээ.

    ReplyDelete