Аливааг эерэгээр харж чадна гэдэг бас л нэг сайн давуу тал билээ. Ялангуяа өнөө vед хvн бvхэн л бухимдаж, уурлаж, хилэгнэж байхад эерэгээр харж, бодож, хандана гэдэг галзуу хvн шиг санагдах байх.
Гэвч эерэгээр хар, бод гэж танд зөвлөе... Доорх энгийн, vл анзаарам зvйлс ч эерэг байдаг гэдгийг та харах болно.
Таларх, баярла!!!
1. Шөнөжин хурхирдаг нөхрийнхөө төлөө - учир нь тэр хаа нэгтээ хэн нэгэнтэй биш, харин надтай хамт, гэртээ унтаж байна
2. Миний охин аяга угаахдаа гомдоллож төвөгшөөж байхад – учир нь тэр гудамжинд биш, харин гэртээ байна
3. Төлж байгаа татварынхаа төлөө - яагаад гэвэл би ажилтай байна гэсэн vг
4. Нийллэг хийснийхээ дараа гэрээ цэвэрлэхдээ – учир нь би найзуудтай юм байна
5. Хувцас минь багадаад бариад байгаа бол – энэ нь надад идэх хоол байна гэсэн vг
6. Угаах ёстой шал, цонхныхоо төлөө баярла - учир нь би гэр оронтой байна, гадаа хоноогvй байна
7. Улс төрийн талаар сонсогдож байгаа бvх гомдол, бухимдалын төлөө - учир нь бид vг хэлэх эрхтэй байна гэсэн vг
8. Машины зогсоолын бvр захад машинаа тавих жаахан зай олсондоо – би унах унаатай, мөн алхах чадвартай байна
9. Хажуу айлын чимээ төвөгтэй санагдаж байгаа бол – би дvлий хvн биш юм байна гэсэн vг
10. Угаах индvvдэх ажил их байгаа бол - би өмсөх хувцастай хvн юм байна
11. Өглөө эрт сэрvvлэг дуугарч байгаад – би амьд сэрvvн байна гэсэн vг
12. Ажлаасаа ирээд хөл гар маань хөшиж өвдөж байгаа бол – би ажил хийх тэнхээтэй байна
13. Тэгээд эцэст нь хэн нэгнээс авсан и-мэйл, захианыхаа төлөө - учир нь намайг гэх хvн байна гэж эерэгээр харж, сэтгэл өөдрөг байгаарай.
Таны амьдралын өдөр бvр ямар нэгэн талархаж, баярлаж явах юм байдаг юм шүү.
No comments:
Post a Comment