
Заримдаа би бүхнээс залхдаг
Замын хөдөлгөөн, дуут дохио
Залуусын доргион, зугаа цэнгэл
Нэг хэвийн ажлын өдрүүд
Их хотын дуу чимээ
Бүх зүйл тэсэхүйеэ бэрх
Тэмтрэгдэх ероолгүй гүн юм бол хүн. Түүний мэдрэмж, зүрхний лугшилтыг тоолсноос үсийг нь тоолох хавьгүй амархан... (Философич, уран илтгэгч Августин)

УДЭТ-ын тайзнаа эдvгээ дэлхий дахинаа алдаршаад буй жvжгийн зохиолч В.Красногоровын "Одоо эсвэл хэзээ ч үгүй" жүжгийн зохиолыг найруулж тавьсан "Би ч гэсэн жаргамаар байна" мелодрамыг үзэв. Жүжиг үзэхэд төрсөн мэдрэмжүүдээ эвлүүлэн байж нэгэн шүүмж бичсэнээ уншигч авхай та бүхэнтэй хуваалцаж байна. Жүжгийн талаар санал бодлоо илэрхийлэхдээ гэр бүл салалтын шалтгаан, үр дагаварыг тайлбарлалгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодол, хандлага, хүсэл мөрөөдөлд шинжилгээ хийлээ.