2010-04-30

Тэсэхүйеэ бэрх


Заримдаа би бүхнээс залхдаг
Замын хөдөлгөөн, дуут дохио
Залуусын доргион, зугаа цэнгэл
Нэг хэвийн ажлын өдрүүд
Их хотын дуу чимээ
Бүх зүйл тэсэхүйеэ бэрх

Заримдаа би бүх зүйлд гонсойдог
Ядуурлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүд нэрийн дор
Яадгаа алдсан арчаагүй, залхуучуудыг өөгшүүлж
Бэлэнлэх сэтгэлгээ, тархины тураал нэмээд
Болж байна аа хэмээн тайлан тавьж байгаа
Үр ашиггүй тэр олон төслүүдийг хараад
Арай ч дээ гэмээр сэтгэл гонсойх нь тэсэхүйеэ бэрх

Заримдаа би бүх зүйлд сэтгэл дундуур явдаг
Ах нь дүүгээ, аав нь хүүгээ худалдахаас буцахгүй болж
Авилга, хээл хахуульгүй л бол
Амьдрал, ажил урагшгүй мэт санадаг
Ард түмнийг залилж чадсан нь төрийн өндөрлөгт суудаг
Хүний мөс ховорхон гялтайх энэ нийгмийг заримдаа тэсэхүйеэ бэрх

Заримдаа би бүхнээс уйддаг
Замын голоор түгжирч гэлдрэх машины цуваанаас зайдуу
Замын цагдаагийн шүгэлийн дуунаас холхон салхи татуулан давхимаар
Эргэн тойронд хэн ч үгүй зэлүүд газар очоод
Эрх дураараа, хоолойныхоо хэрээр цөхрөлөө тайлтал хашгирмаар
Их хотын амьдрал заримдаа тэсэхүйеэ бэрх

Заримдаа би бүх зүйлд бухимддаг ...

3 comments:

  1. энэ үед яах ёстой юм бол?
    хөвөн буй далайд минь ийм давалгаанууб байхиймаа...

    ReplyDelete
  2. unendee zalhaad sda gedeg ugnees salahaa baisan da. ug n heldeggui l baisiin.
    suuliin ued ch zamaa aldsoon.






    *blog deer chin haraal helsend sry shuu.

    ReplyDelete
  3. Zarimdaa iim ued nam untmaar sanagddag. Daanch yu ch bodolgui nam untax tsag, bolomj xomsxon bx yum da. :)

    ReplyDelete