УДЭТ-ын тайзнаа эдvгээ дэлхий дахинаа алдаршаад буй жvжгийн зохиолч В.Красногоровын "Одоо эсвэл хэзээ ч үгүй" жүжгийн зохиолыг найруулж тавьсан "Би ч гэсэн жаргамаар байна" мелодрамыг үзэв. Жүжиг үзэхэд төрсөн мэдрэмжүүдээ эвлүүлэн байж нэгэн шүүмж бичсэнээ уншигч авхай та бүхэнтэй хуваалцаж байна. Жүжгийн талаар санал бодлоо илэрхийлэхдээ гэр бүл салалтын шалтгаан, үр дагаварыг тайлбарлалгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүлийн амьдралын талаарх үзэл бодол, хандлага, хүсэл мөрөөдөлд шинжилгээ хийлээ.
Жүжигт хүний амьдралын эрээн бараан, алдаа оноо, хүсэл ба хяслыг маш нарийн мэдрэмжтэйгээр харуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, нэгийг бодогдуулсан буйзаа. Өнөөгийн нийгэмд жүжигт харуулсанчлан үйл явдал олон гэр бүлийн амьдралын толинд туссан тусгал болоод байгаа нь үнэн. Сэтгэл хөрөлт, гэр бүлийн урвалт, дурлал, тачаал, эрх чөлөөг хүсэн тэмүүлэх сэтгэл бид бүхний амьдралд хүсэл ба хясал гээчийг хослуулан байдаг.
Жүжигт хамтын амьдралдаа бие биеэ гэх сэтгэлгүй болчихсон, үргэлж л өө сэв хайж, үгэн сумаар нэгнийхээ зүрхэн тус газар довтлогч нэгэн дунд эргэм насны хос, өөрсдийн эрх чөлөөгөөр хамтын амьдралаа төгсгөсөн өөр нэгэн залуу хосын тухай өгүүлнэ.
Эмэгтэй хүний амьдралыг үзэх үзэл, амьдралаас хүсдэг зүйлүүд болон гэр бүлийн амьдралдаа гаргаж буй алдаа онооны цаад учир шалтгааныг нэлээд уудалж гаргах гэж хичээсэн, тэгж ч чадсан байв. Харин эрэгтэй хүний тухайд нэг л дутуу юм шиг санагдсан. Хүмүүсийн дунд эрэгтэй хүний тухай янз бүрийн ойлголт, үзэл бодлууд байдаг ч миний мэдэхийн эрх чөлөөг хүсэмжлэгч, сексийн хувьд биологийн хэрэгцээ гэдгээр түрий баригч, хамгийн сүүлд нь эрх мэдэл, сүр хүчээ мэдрэх дуртай нэгэн гэсэн ойлголт түгээмэл байдаг болов уу. Жүжигт эхнэрийнхээ ааш зан, байгаа байдлаас залхсан хоёр эрэгтэйн амьдралдаа хандаж буй байдал, үйл хөдлөлийг ялгаатай дүрээр илэрхийлсэн байна. Нэг нь залуухан, сайхан бүсгүйд татагдан сэтгэл урваж байхад нөгөө нэг нь сархадад дурлаж, эхнэртээ эр бяраа гайхуулж хүч хэрэглэж, улмаар хамтын амьдралаа төгсгөл болгосон байв. Тэд хоёул эрх чөлөөг эрхэмлэж, дур хүслээ хангаж амьдрахыг хүсэж байгаа ч хамгийн гол зүйл орхигдсон мэт. Энэ бол эр хүний дотоод мөн чанар, амьдралаас хүсэж явдаг зүйл... Амьдралдаа алдаж, оносон нөхрүүд болоод эрэгтэйчүүдийн төлөөлөл болсон тэр хоёр эрийн дүрийг арай л өнгөцхөн байдлаар илэрхийлсэн юм шиг.
Миний хувьд эр хүний дотор руу өнгийж харах гэсэн хүсэл минь хариулт үгүй хэвээр үлдэх шив.
Яагаад нөхрүүд хайрлаж, дурлаж авч суусан эхнэрийнхээ ааш, занг тэвчиж чадахгүй, бас аашийг нь улам дэвэргээд байдаг юм бол? Ямар зан араншинг биднээс хүсдэг вэ? Амьдралаас юу хүсдэг? Ямар хариуцлагыг мэдэрдэг? Гэрлэлт, гэр бүлийн тухай ямар бодолтой байдаг гээд зөндөө асуулт хариултгүй үлдэж байна.
Найруулагч Н.Наранбаатар эрэгтэй хүнийхээ хувьд эрчүүдийн доторхыг мэддэг нь тодорхой шүү дээ. Гэтэл чин үнэнийг бүсгүйчүүд биднээс яагаад нуугаад өнгөрөв өө. Энэ жүжигт эрэгтэй хүний эрхэм нандин, эерэг чанарыг бараг харуулсангүй.
Гэхдээ жүжгийн тавилт, дүрүүдийн найруулга, илэрхийлэл үнэхээр гайхалтай, мэдрэмжтэй, үзэгчдэд хүрэхүйц болсон нь маш их таалагдсан.
Хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд энэ бол мелодрам нэрээр үзэгчдэд хүрч буй эмгэнэлт жүжиг байлаа.
Харин жүжгийн эх зохиол нь яг ямар утга агуулгатай юм бол? Уншиж үзэхээр шийдэв.

Энэ жүжгийг үзэж байхад 4 гол дүрийн хэнийг нь ч буруутгах аргагүй мэт санагдаж байсан. Гэхдээ таны хэлдэг зөв юмаа, эмэгтэй хүний дотоод ертөнц, хүлээлттэй хүсэл хяслыг сайн гаргаж ирсэн боловч, эрэгтэй хүнийг уудлаагүй юм байна аа.
ReplyDeleteЭнэ жүжгийг санамсаргүй байдлаар үзсэн юм байна. Бас болоогүй жаахан хоцорч орсон тэгээд орсон хойноо би юу үзэх гээд ороод ирэв дээ гэж бас гайхсан юм байна хэ хэ учрыг нь олтлоо. Дажгүй жүжиг байна лээ.
ReplyDeleteЖаахан хошин байдлаар илэрхийлэхдээ эрэгтэй хүний зарим чанарыг нь далдалсан юм болов уу. Сүүлд нь сонголт байсан хэдий ч шийдвэр гаргаад эхнэртэйгээ үлдэж байгаа нь нэг эрхэм чанар юм болов уу.
Эрэгтэй хүн хувьд эмэгтэй хүнээс ялгаатай нь үгээр илэрхийлдэггүй ээ харин үйл хөдлөлөөр хийсэн бүтээж байгаа зүйлээрээ илэрхийлдэгийг нөхрөөсөө харж ажиглаж байгаа байхаа. Хүлээцтэй тэвчээртэй байдаг байдагийн муу тал зарим зүйл дээр гарна
ReplyDelete