Хүний чанарыг ханилан байж мэднэ...
Найзаар минь намайг танина...
гэх зэргээр хүмүүсийн зан чанарыг хэрхэн мэдэж болох тухай олон зүйрлэлүүд байдаг.
Нээрээ л бид хүмүүсийг хөндлөнгөөс хараад тийм, ийм гэж таамаглаж дүгнэхээс биш дотоод хүний мөн чанарыг шууд таних боломжгүй. Сэтгэл зүйчдийн хувьд арай өөр өнцгөөс харж, шинждэг боловч бас л учир дутагдалтай.
Хүнийг таньж мэдэх хамгийн шулуухан зам бол нөхөрлөл юм. Энд би ямар нэгэн эргэцүүлэл бичих гэсэнгүй. Хүний мөн чанарыг хэрхэн таньж мэдсэн талаараа сэтгэгдлээ илэрхийлж бичсэн найзынхаа дөрвөн мөртийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Чамайг би час улаан алимтай зүйрлэнэ
Идэх тусам чиний ил биш далд өнгө чинь мэдрэгдэнэ.
Улаахан өнгөөр халхлагдсан
Ус, шүүсгүй, амтгүй алим.
/Сувдаа/
No comments:
Post a Comment