Емпатти төвөөс эрхлэн гаргадаг "Сургамжит өгүүлэл", "Шинэ ертөнц" гэх мэт сэтгүүлүүдээс гадна гэр бүл, нийгмийн олон асуудлыг хөндөн тавьж, нэгийг бодогдуулж, зөвлөгөө, сургамж авч болохуйц бусад номнууд миний унших дуртай номнуудын нэг хэсэг.
Энд танд хэрэгтэй нэгэн өгүүллийг толилуулъя.
Том чулуунууд
Цагийг сайн зөв ашиглах тухай сургалт дамжаа байдаг. Ийм дамжааны нэгэнд, энэ талаар мэргэшсэн багш, ихэнх нь зав чөлөөгүй гүйдэг ажилтай завгүй сурагчидтайгаа туршилт хийх санал тавив.
Ширээн дээр маш том шилэн сав тавьсан байлаа. Дараа нь, нэг уутнаас хэдэн том чулуу гаргав. Энэ чулуунуудаа эвтэйхэн дээр дээрээс нь өрж шилэн дотор байрлуулав. Шилэн дотор чулуу багтахгүй болохоор нь ингэж асуув: “Шилэн сав дүүрэв үү?”
Сурагчид “Тиймээ, дүүрсэн байна” гэж хариулцгаав.
“Дүүрсэн байна гэж үү!” гэж багш хэлээд доош тонгойн ууттай хайрга аван шилэн сав руу хийлээ. Тэгээд шилэн саваа сэгсэртэл хайрганууд том чулуунуудын завсраар орж дүүрэв. Дахиад “Энэ сав дүүрсэн үү?” гэж асуув. Туршилт тэдний санаснаас өөр юм болохыг мэдэрсэн сурагчид; “Үгүй, яг дүүрээгүй байна.” гэцгээв.
“Сайн байна” гэж багш хэлэв.
Ширээн доороос дүүрэн элстэй уут бас гаргаж ирлээ. Элсийг том чулуу, хайрганы дээрээс хийхэд сав бүр битүү дүүрсэн байлаа.
Тэгээд дахин асуув: “Сав дүүрэв үү?” “Үгүй, болоогүй.” гэж ам амандаа шуугилдав.
Багш “Маш сайн байна.” гэлээ. Нэг шанага ус сав руу хийлээ.
Тэгээд асуув; “ Та нар энэ туршилтаас ямар дүгнэлт гаргацгаав?”
Нэгэн сэргэлэн нэгэн сурагч ингэж хариулав.
“Сая үзсэн туршилтаас: Өдөр тутмын хийх ажил их байх хамаагүй, бид хэзээд шинэ ажилд цаг гаргаж болохыг харуулж байна.”
Багш, “Энэ ч бас зөв, гэхдээ миний хувьд гол дүгнэлт бол хэрэв том чулуунуудыг эхэлж хийхгүй бол дараа нь хэзээ ч хийж чадахгүй гэв.”
Тэгээд бүгд өөрөө өөрсдөөсөө асуух хэрэгтэй энэхүү асуултыг тавив.
“Амьдралынхаа том чулуунуудаас алийг нь эхэнд хийдэг вэ? Шилэн саванд эхлээд тэднийг хийдэг үү? Эсвэл шилэн саваа элс ба усаар дүүргээд том чулуунуудаа гадна нь үлдээдэг үү?”

Wow! гайхалтай зүйрлэл байна аа.
ReplyDeleteэлс их л орсон юм шиг байна даа, миний шилэнд.
гэхдээ том чулуунууд гэхээр яг юу юм бол доо миний хувьд..