"ҮГ бол хоёр талдаа иртэй хурц илд юм" гэж бичсэн байдаг. Үнэхээр хүний амнаас гарч буй үг бүрт хүч бий. Ганц хоёрхон үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Түүнчлэн хүний амнаас гарах үгний тухай "Хүн амандаа орж байгаа зүйлээс бус харин амнаасаа гарч буй зүйлээс болж бузартдаг" гэж маш агуу Нэгэн хүн сургасан байдаг. Энэ нь бохир гараараа, бохирдсон зүйл идсэн байлаа ч их л удаж гэдэс нь өвдөж эвгүйрхэнэ, харин бузар, хорон үгс амнаасаа гаргаж буй хүн хэлсэн үгнээсээ болж ямар ч толбо арилгагчаар арилгаж, эм уугаад намдааж боломгүйгээр бузартаж болно гэсэн утгатай. Тиймээс ам, хэл гэдэг дэндүү их хариуцлагыг араасаа дагуулдаг аж.
Бидний амнаас өдөр бүр гардаг үгс хичнээн төрлийн утга агуулгатай хийгээд ид шидтэй байдаг бол? Та өөрийн амнаас гарч буй үгээрээ өдөр бүр ядаж нэг хүнийг амьдруулж, нэг хүнд урам хайрлаж чаддаг уу?
Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор чихээрээ сонсож, зүрхэндээ итгэдэг. Тиймээс урмын үг хүн бүрт, өдөр бүр идэх хоол хэрэгтэйн адил хэрэгцээтэй зүйл.
Энд би Эмпатти төвөөс эрхлэн гаргасан сэтгүүлээс уншсан өгүүллийг толилуулъя.
Зорилгодоо хүрсэн мэлхий
Нэгэн өдөр мэлхийний тэмцээн болжээ. Их өндөр цамхагийн оройд уралдаж гарах тэмцээн. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд, уралдагчдаас хэн нь ч цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Бүгд л “Гарч чадахгүй байхаа даа” гэцгээж байв. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд оргилд гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд “Хөөрхий амьтад, тэд хэзээ ч гарч чадахгүй нь дээ” гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганцхан мэлхий цамхагийн хана өөд авирсаар оройд нь гарч чаджээ. Бусад нь түүнийг яаж ингэж чадсаныг нь гайхав. Хэн нэгэн тэр мэлхийнд ойртон “Чи яаж чадаваа?” гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.
Энэ өгүүлэлд гарч буй мэлхий нь бусдынхаа зоригийг мохоосон тэдгээр үгсийг сонсоогүй учраас л амжилтанд хүрсэн аж. Бусад мэлхий түүнээс юугаарч дутахааргүй чадалтай байсан боловч ҮГ тэднийг амжилтанд хүрэхэд саад болсон байгаа юм.
Бас нэгэн жишээг харъя.
Тахиа болсон бүргэд...
Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддаг сан бол түүн шиг халин дүүлэх сэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.
Энэ өгүүлэлд гарч буй бүргэдийн дэгдээхий мэт чадалтай, чадвартай, сэргэлэн цовоо залуус, хүмүүс бидний эргэн тойронд таны, миний хэлэх ганцхан урмын үгээр дутаж хичнээн өрөвдөлтэй амьдарч байгааг таахад бэрх. Тэдний нэг нь та ч байж мэднэ. Би ч юм билүү. Хэрэв танд урам хэрэгтэй бол бусдад эхлээд өгч сураарай. Би ч бас...
Хүмүүсээ бие биедээ урам хайрла
Хүсэл сэтгэл догдлуулсан халуун дулаан үг хайрла!

No comments:
Post a Comment