Хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих байсан бэ? Түүхэн номын дунд уу, эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил газар тавих байсануу эсвэл хичнээн гярхай хүн байлаа ч олж үзэхээргүй газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу, эсвэл хаа нэгтээ гаргаад, тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад сэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал нь унших уу, эсвэл тэр дороо хаагаад орхих уу? Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр “Амьдралын анхны” гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал хэр санагдах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн сонирхолтой мөчийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчдад хандан юу хэлэх вэ?
Номыг агуулгаар нь бус зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах болоо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу?
Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг нь урж хаях, аль мөрийг нь ахин дахин уншиж, доогуур нь зурж, аль өгүүлбэрийг нь дахин амьдруулахыг хүсэх байсан болоо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу?
Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араас нь хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралын номныхоо хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?
Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номны тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, эсвэл инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхалж буй хөрөг зураг тань байх уу?
Та номдоо ямар нэр өгөх вэ? “Миний ажил үйлс”, “Дурсамж”, “Миний сайн тал”, “Миний алдаа”, “Амьдрал ямар богино юм бэ?”, “Хайр дурлал, үзэн ядалт” гэсэн нэртэй байх уу?
Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх вэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?
Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглэж авах байсан уу? Аль эсвэл анзааралгүй өнгөрч, үгүйсгэж, ичих байсан уу амьдралаасаа?
Амьдрал тань ном байсан бол та амьдралдаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу?
Хэрэв таны амьдрал ном байсан бол ...

"Сургамжит өгүүлэл"-ээс...
No comments:
Post a Comment